Монголын TOPIK Шалгалтын Хорооноос цахим хуудас болон бүртгэлийн хуудас зэрэгт шалгуулагчийн заавал дагаж мөрдөх дүрэм журмыг нийтэлж, танилцуулж ирэв. Холбогдох дүрэм журам зөрчсөн шалгуулагчийн шалгалт өгөх эрхийг 2-4 жилээр хасах, шалгалтын оноог хүчингүй болгох зэрэг арга хэмжээ авдаг. Иймд цахим хуудсанд байрлуулсан зар, мэдээ мэдээлэл, зүй бус үйлдлийн тухай дүрэм журмыг сайтар уншиж танилцана уу.
ШАЛГАЛТАНД АВЧ ИРЭХ ЗҮЙЛ
Бүртгэлийн хуудас
⇒ Бүртгэлийн хуудсыг topik.mn сайт руу бүртгүүлсэн хаягаар нэвтэрч ороод ЦАХИМ БҮРТГЭЛ - БҮРТГЭЛИЙН ХУУДАС хэсгээс хэвлэн авч шалгалтын өдөр авч ирнэ. Хэрэв сайт руу бүртгүүлсэн хаягаар нэвтэрч орж чадахгүй, бүртгүүлсэн хаягаа санахгүй байгаа тохиолдолд “Монголын PBT TOPIK бүртгэл” facebook чатаар төрсөн он, сар, өдөр, овог нэрээ бичин илгээж авах боломжтой.
Бичиг баримтын эх хувь (Иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэхний аль нэг, хуулбар байж болохгүй)
⇒ Бичиг баримтаа эх хувиар нь шалгуулах боломжгүй бол e-mongolia-гаас авсан Qr Code-той бичиг баримтны лавлагаа байж болно.
⇒ 16 нас хүрээгүй бол гадаад паспорт эх хувь эсвэл төрсний гэрчилгээ
! ! ! Бичиг баримт авчраагүй тохиолдолд шалгалтад оруулахгүй
ШАЛГАЛТЫН ЦАГ, ШАЛГАЛТЫН БАЙР
Шалгуулагч бүртгэлийн хуудсанд бичигдсэн хуваарьт шалгалтын байранд заасан цагт хүрэлцэн ирж, хуваарьт ангийн суудлаа олж суусан байх хэрэгтэй бөгөөд хоцорсон тохиолдолд шалгалтад оруулахгүй. /Хүснэгтээс шалгалтын цагийг харна уу./
TOPIK I | ||
Цаг | Агуулга | Тайлбар |
07:50-08:20 | Шалгуулагчид хуваарилагдсан шалгалтын байр, ангиа олж очино. | 08:20-д шалгалтын байрны хаалгыг барина. |
08:30-09:00 (30 минут) | Хянагч багш шалгуулагчийг бичиг баримттай нь тулган шалгаж ангид нэвтрүүлнэ. Шалгуулагч хуваарьт суудлаа олж суун, шалгалтын зааварчилгаа сонсоно. | Шалгалтын үед анхаарах зүйл болон хариултын цаас бөглөх, биедээ авч ирэхийг хориглосон зүйлийн талаар зааварчилгаа авна. |
09:00-09:10 (10 минут) | Шалгалтын материал болон хариултын хуудас тарааж, сонсох шалгалтанд бэлдэнэ. | Шалгалтын бэлэн байдлыг бүрэн хангасан байна. |
09:10-09:50 (40 минут) | Сонсох ур чадварын шалгалт | Шалгалт явагдана. Шалгалт өгч дуусмагц хариултын цаасыг хураана. |
09:50-10:50 (60 минут) | Унших ур чадварын шалгалт | Шалгалт явагдана. Шалгалт өгч дуусмагц хариултын цаасыг хураана. |
※ 08:20 минутанд шалгалтын байрны хаалга барьдаг тул шалгалт өгөх байр, ангиа олоход хэр хугацаа зарцуулахыг сайтар тооцох нь шалгуулагчийн үүрэг юм. Хоцорч ирээд шалгалтын байранд нэвтрэхийг оролдох, нэвтрэх, хэрүүл шуугиан дэгдээх, зохион байгуулагчдын шаардлагыг эсэргүүцвэл зохисгүй үйлдэлд тооцон шалгалт өгөх эрхийг 2 жилээр хасна.
TOPIK II | ||
Цаг | Агуулга | Тайлбар |
11:00-11:30 | Шалгуулагчид хуваарилагдсан шалгалтын байр, ангиа олж очино. | 11:30-д шалгалтын байрны хаалга барина. |
11:40-12:10 (30 минут) | Хянагч багш шалгуулагчийг бичиг баримттай нь тулган шалгаж ангид нэвтрүүлнэ. Шалгуулагч хуваарьт суудлаа олж суун, шалгалтын зааварчилгаа сонсоно. | Шалгалтын үед анхаарах зүйл болон хариултын цаас бөглөх, биедээ авч ирэхийг хориглосон зүйлийн талаар зааварчилгаа авна. |
12:10-12:20 (10 минут) | Шалгалтын материал болон хариултын хуудас тарааж, сонсох шалгалтанд бэлдэнэ. | Шалгалтын бэлэн байдлыг бүрэн хангасан байна. |
12: 20-13:20 (60 минут) | Сонсох ур чадварын шалгалт | Шалгалт явагдана. Шалгалт дуусмагч хариултын цаасыг хураана. |
13:20-14:10 (50 минут) | Бичих ур чадварын шалгалт | Шалгалт явагдана. Шалгалт өгч дуусмагц хариултын цаасыг хураана. |
14:10-14:30 (20 минут) | Завсарлага |
|
14:30-14:40 (10 минут) | Хариултын хуудас бөглөх зааварчилгаа өгөх, шалгуулагчийг бичиг баримттай нь дахин тулгаж шалгах | Шалгалтын бэлэн байдлыг бүрэн хангасан байна. |
14:40-15: 50 (70 минут) | Унших ур чадварын шалгалт | Шалгалт явагдана. Шалгалт өгч дуусмагц хариултын цаасыг хураана. |
※ 11:30 минутанд шалгалтын байрны хаалга барьдаг тул шалгалт өгөх байр, ангиа олоход хэр хугацаа зарцуулахыг сайтар тооцох нь шалгуулагчийн үүрэг юм. Хоцорч ирээд шалгалтын байранд нэвтрэхийг оролдох, нэвтрэх, хэрүүл шуугиан дэгдээх, зохион байгуулагчдын шаардлагыг эсэргүүцвэл зохисгүй үйлдэлд тооцон шалгалт өгөх эрхийг 2 жилээр хасна.
БИЧИГ БАРИМТ ШАЛГАХ
Шалгуулагч нь бүртгэлийн хуудас, иргэний үнэмлэх (эсвэл гадаад паспорт, лавлагаа, жолооны үнэмлэх, Qr Code-той иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний гэрчилгээ) хоёрыг заавал авчрах ёстой.
Хянагч багш болон бусад эрх бүхий этгээдийн шаардсанаар бичиг баримтаа шалгуулах үүрэгтэй бөгөөд эс шалгуулбал зүй бус үйлдэлд тооцно.
ХАРИУЛТЫН ЦААС БӨГЛӨХӨД АНХААРАХ ЗҮЙЛ
Овог нэрийг (эхлээд овог дараа нь нэр) латин үсгээр бүтнээр нь нэг нүдэнд бичнэ.
Жишээ нь: Эцэг, эхийн нэр: Dorj өөрийн нэр: Batbold Dorj Batbold
Бүртгэлийн дугаар /Бүртгэлийн хуудас эсвэл ширээн дээрх наалтанд бичсэн шалгуулагчийн дугаарыг бичнэ./
Вариант тэмдэглэх хэсэгт бүртгэлийн дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн бол (1, 3, 5, 7, 9) 홀수형, тэгш тоогоор төгссөн бол (0, 2, 4, 6, 8) 짝수형 вариантыг сонгон дугуйг харлуулж бөглөнө.
Ширээний дээд буланд наасан цаасан дээрх овог нэр, төрсөн он сар өдрөө хянаж зөв эсэхийг нягтлах. Хэрэв алдаатай бол шалгалтын дараа шалгалтын төв комисст өөрийн биеэр бичиг баримттайгаа ирж мэдэгдэх.
Шалгалтын болон завсарлах цагаар бүх төрлийн электрон, ухаалаг хэрэгсэл, гар утас ашиглахыг хориглох бөгөөд хэрэглэсэн нь илрэх аваас зүй бус үйлдэлд тооцно.
Шалгалтын өдөр, шалгалт эхлэхээс 40-50 минутын өмнө хуваарьт байр, ангиа олж очин хянагч багшийн зааврыг дагуу шалгалтанд бэлдэнэ. (Хуваарьт байр, ангиас өөр байр, ангид орж сууж болохгүй.)
Шалгалт өгөх үедээ иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээг ширээн дээр тавьсан байх ёстой.
Шалгалтын үеэр ширээн дээр иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнээс өөр зүйл байлгаж болохгүй бөгөөд зөрчвөл зүй бус үйлдэл үйлдсэнд тооцно. (Бүртгэлийн хуудас, идэж уух зүйл байлгаж болохгүй)
Шалгуулагч нь шалгалтын цагт багтааж хариултын хуудсыг бөглөх ёстой. Цагаа зөв хуваарилах нь шалгуулагчийн үүрэг юм. (Сонсох шалгалтын үед асуултаа сонсонгоо хариултын хуудсыг бөглөнө. Шалгалт дууссан хойно хариултын хуудас бөглөх цаг байхгүй. TOPIK II шалгалтын 1-р цагт, сонсох шалгалтын цагт сонсох асуултыг, бичих шалгалтын цагт бичих асуултанд хариулах ёстой. Үүнийг зөрчсөн нь илэрвэл зүй бус үйлдэлд тооцно.)
Шалгалтын дундуур ангиас гарч явж болохгүй. Зайлшгүй гарч явах шаардлагатай бол хянагч багшийн зөвшөөрлөөр, бусдад саад болохгүйгээр дуу чимээ гаргахгүй гарч явна. (Дундаас нь гарч явсан шалгуулагчид оноо өгөхгүй.)
Шалгалтын дундуур бүгшүүлж ханиах, гэдэс базлах, бие муудах зэрэг шалтгааны улмаас ангиас гарч, коридорт зогсох, ариун цэврийн өрөө орох шаардлагатай болбол хянагч багшаас зөвшөөрөл авахын зэрэгцээ коридорын хянагчийн хяналтанд байна.
TOPIK II шалгалт нь дундаа завсарлагатай хоёр цагаас бүрдэнэ. 1-р цагийн шалгалтыг тасласан бол 2-р цагийн шалгалтанд орох эрхгүй. 1-р цагийн шалгалт, 2-р цагийн шалгалт хоёуланг нь өгч байж оноогоо тооцуулна.
Шалгалтын цагаар бусдад саад, төвөг учруулах ямар нэг үйлдэл хийхийг хатуу хориглоно.
Шалгалтын байранд тамхи татсан нь илэрвэл шалгалт өгөх эрхийг 2 жилээр хасна. Шалгалтын байрны эд зүйлийг эвдэж гэмтээхгүй байхад анхаарах хэрэгтэй.
Коридорын хянагч, ангийн хянагч багш, зохион байгуулагчдын заавар, тавьсан шаардлагыг үл дагасан шалгуулагч, зүй бус үйлдэл үйлдэгчийг шалгалтын дундаас ангиас гаргах, шалгалтын оноог хүчингүй болгох зэрэг арга хэмжээ авч болох бөгөөд цаашид 2-4 жилийн турш шалгалт өгөх эрхийг хасч болно.
Гар утас, дижитал камер, электрон толь бичиг, камертай үзэг, электрон тооны машин, радио, ухаалаг цаг, нүдний шил болон энгийн бугуйн цаг гэх мэт бүх төрлийн ухаалаг, электрон хэрэгсэл
※ Хориглосон зүйлийг биедээ авч ирсэн бол 1-р цагийн шалгалт эхлэхээс өмнө хянагч багшийн заавар дагуу хураалгана. Хянагч багшийн зүй ёсны шаардлага, зааврыг эс дагавал зүй бус үйлдэлд тооцно.
Зүй бус үйлдэл | Арга хэмжээ |
| Тухайн шалгалтын оноог хүчингүй болгоно. |
|
2 жилийн турш шалгалт өгөх эрхийг хасна. |
| 4 жилийн турш шалгалт өгөх эрхийг хасна. |
Зүй бус үйлдэл гаргавал харьяалагддаг сургууль, байгууллагад нь мэдэгдэнэ. Мөн шаардлагатай үед Монгол Улс дахь БНСУ-ын ЭСЯ-нд мэдэгдэж, БНСУ-д зорчих виз олгох, ажиллаж амьдрах, суралцах эрхийг түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна. | |
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл үлдээх
Санал бодлоо бусадтай хуваалцаарай.