Бидний тухай

Байгууллагын товч танилцуулга

“Монгол хүний өрсөлдөх чадамжийг дэлхийн хэмжээнд хүргэх” эрхэм зорилгоор хөтлөгдөн ажилладаг олон хэл, хэл шинжлэлийн хүрээлэн.

Танилцуулга

“Нарийн гарц” ХХК нь 2014 оноос эхлэн “Монгол хүний өрсөлдөх чадамжийг дэлхийн хэмжээнд хүргэх” эрхэм зорилгын хүрээнд гадаад хэлний сургалт болон хувь хүний хөгжлийн чиглэлээр туршилт, судалгааны ажлыг эхлүүлсэн.

Улмаар 2017 онд албан ёсоор үүсгэн байгуулагдаж, мэргэжлийн судлаач багш нарын оролцоотойгоор сургалт, судалгаа, хөгжлийн үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлсээр байна.

Бид нийт 67 нэр төрлийн ном, сурах бичиг, арга зүйд тулгуурласан, монгол сэтгэхүйд тохирсон сургалтын хөтөлбөрөөр хэлний сургалтуудыг шат дараатай (анхан, дунд, гүнзгий, дээд) түвшинд зохион байгуулдаг.

2014
Үйл ажиллагааны эхлэл
67+
Ном, сурах бичиг
4
Гадаад хэлний сургалт
30-100%
Тэтгэлэгт зуучлал

Хэлний сургалтууд

Солонгос хэл Англи хэл Хятад хэл Япон хэл Хувь хүний хөгжил (илтгэх урлаг, компьютер, заах арга зүй)
Мөн суралцагчдыг гадаадын их, дээд сургуульд 30-100%-ийн тэтгэлэгтэйгээр зуучлан суралцах боломжийг олгодог.

Үндсэн үйл ажиллагаа

1

Гадаад хэл болон хувь хүний хөгжлийн сургалт (танхим болон онлайн хэлбэрээр)

2

Сургалт зуучлал

3

Сургалтын систем болон платформын хөгжүүлэлт, нийлүүлэлт, ERP систем

4

Сургалтын зөвлөх үйлчилгээ, франчайзинг хөгжүүлэлт

5

Хэвлэлийн үйлчилгээ (сурах бичиг, материал)

6

Хэл, соёлын судалгаа

7

Технологид суурилсан сургалтын хөгжүүлэлт, баримт бичгийн автомат орчуулгын систем

8

Мэргэжлийн багш бэлтгэх сургалт

Цаашдын зорилт

  • 1Гадаад хэлийг чанартай, үр дүнтэй сурах боломжийг олгох сургалтын хэрэглэгдэхүүн систем, сурах бичгүүдийг шинээр боловсруулах, сайжруулах.
  • 2Онлайн сургалтыг олон улсын хэмжээнд танигдахуйц түвшинд хөгжүүлэх.
  • 3Өдий хүртэл боловсруулсан сургалтын системээ франчайз хэлбэрээр өргөжүүлж, ойрын 5 жил дотор Монгол Улсын зах зээлийн 70 хувийг хамрах, салбарын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нийгэмлэг, холбоог байгуулах.
  • 4Үндэсний онцлогт тохирсон сургалтын цогц системийг боловсруулж, салбар бүрд хэрэглэх боломжтой, ойлгомжтой загварт шилжүүлэх.

Бидний онцлох үйлчилгээ

www.worldlanguage.mn

Технологийн эрин үеийн хөгжлийг хэл шинжлэлтэй хослуулах нэн шаардлага үүсэж байгааг судлаач эрдэмтэд төдийгүй гадаад хэл сонирхогч бүх хүмүүс мэдэрсээр байгаа билээ. Бид цахим сайтаараа дамжуулан орчуулгын цогц дасгал ажил, толь бичиг, номын онлайн худалдаа, онлайн хичээл, маягтын орчуулгын систем зэргийг цогцоор нь хөгжүүлэн, гадаад хэлийг богино хугацаанд чанартай сурах боломжийг тасралтгүй өргөжүүлсээр байх болно.

Сертификат

Манай хэл шинжлэлийн хүрээлэн нь гадаад болон дотоодын мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлэн ажилладаг бөгөөд амжилттай суралцаж чадсан суралцагч нартаа хоёр улсын хооронд хүлээн зөвшөөрөгдсөн сертификатыг гардуулдаг. Тус сертификатаар виз хүсэх, визний төрөлд өөрчлөлт оруулах, БНСУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлийн түвшин ахих, кредит тооцуулах зэрэг олон давуу талтай.

Answer dictionary

монгол - солонгос, солонгос - монгол үнэ төлбөргүй онлайн цахим толь бичиг

“Нарийн гарц” олон хэл, хэл шинжлэлийн хүрээлэнгээс гаргаж буй “Answer dictionary” толь бичгийг хэрэглэж буй та бүхэнд баярлалаа. Үгийн сан хийгээд программ хөгжүүлэлтийн хувьд өдөр бүр шинэчлэгдэн хэл сурах их үйлсэд тань дэм болохоор манай баг хичээнгүйлэн ажилласаар байна. Хайсан үг тань олдохгүй бол “Үг санал болгох” үйлдлээр дамжуулан бидэн рүү илгээгээрэй — даруй орчуулан системд нэмнэ.

Онлайн хичээл

Бид 2011 оноос эхлэн алсын зайн сургалтыг “Боловсрол” ТВ, “Оллоо” ТВ-тэй хамтран бэлтгэн явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд эфирийн 139 удаагийн солонгос хэлний анхан, дунд, гүнзгий түвшингийн хичээлүүдийг бэлтгэн гаргасаар байна. Цаашид алсын зайн хичээлүүдийг илүү өндөр түвшинд хөгжүүлэн, богино хугацаанд суралцагчийг зорилгодоо хүрэхэд дэмжихээр ажиллах болно.

ANSWER DICTIONARY