Хичээллэх өдөр

Бямба, Ням,

Хичээл орох байршил

"Нарийн гарц" олон хэл, хэл шинжлэлийн хүрээлэнгийн байран дээр

Хичээлийн тайлбар

Хичээлийн хөтөлбөр

 

Хичээлийн нэр: Солонгос хэлний анхан шат 16 хичээл

 

Тэнхим

Хичээл

Индекс

Оролт

Солонгос хэл

KLE

16

Хичээлийн нэр

Анхан шат

 

 

Тодорхойлолт бичсэн

Багш :

Б.Очирбаяр

Огноо:

2017-07-06

Хичээл заах анги:

Анхан шатны анги

Хичээлийн товч агуулга

“Солонгос хэлийг зөв суурьтай сурмаар байна уу?” сурах бичиг – 1 номын 1-15 бүлгээр дамжуулан өдөр тутмын амьдралд хэрэглэгдэх үндсэн үг хэллэгүүдийг цээжлэн харилцан ярианд ашиглах, өдрийн тэмдэглэл бичих, ТОПИК-ийн анхан шат буюу 1-2-р түвшинд тэнцэх, KLPT шалгалтын стандартад нийцүүлсэн болно.

Энэ хичээлийг үзэж дууссанаар оюутан дараах мэдлэг чадварыг эзэмшсэн байна

1

Хөг аялга, утгын нийцэл, өргөлтийг алдаагүй зөв сонсох, богино хэмжээний эх, шинэ мэдээлэл, мэдээ зар сурталчилгаа, танилцуулгын агуулга, илэрхийлж буй санаа зорилгыг анхан болон дунд шатны хэмжээнд ойлгох

2

солонгос хэлээр 50-100 үг орсон бичвэрүүдийг уншиж ойлгох, цээжээр ярих

3

Өдөр тутам хэрэглэгдэх 1800 үгсийг цээжлэх

4

Солонгос хэл дээр өдрийн тэмдэглэл бичих, цахим толь бичгийг ашиглах чадвартай болох

5

Шинэ үгийг өдөр бүр цээжлэх дадал суулгах

6

Дүрмийн бус 7 тохиолдолд болон солонгос хэлний дүрмийн ерөнхий бүтцийг сайтар ойлгон зөв суурьтай болох

7

Нийт 80 – 140 шинэ дүрэм үзэн хэлний чадамжийг сайжруулах

     

 

 

Хичээлийн агуулга

Хичээлийн зорилго

   Солонгос хэлийг харилцааны хэрэглүүрийн хувьд ярих, бичих, сонсох, унших түвшинд анхан шатны мэдлэг эзэмшүүлэх зорилго тавив. Мөн аман ба бичгийн хэлний ялгаа, үг ашиглалт, сонголт зэргийн ньюансыг ойлгох анхан шатны хэмжээнд ойлгох, харилцааны хэрэглүүрийн хувьд хэлийг практик дээр бодитойгоор хэрэглэх чадвар эзэмшүүлж хэлний мэдрэмж, соёлын мэдлэгийг олгоно. Суралцагчийн бие даан суралцах эрмэлзлийг дэмжинэ.

Хичээлийн нөхцөл

Семинарын анги, самбар, прожектор, зөөврийн компьютер, хөгжим, сd

Ном сурах бичиг

Зохиогч

 

 

1

Солонгос хэлийг зөв суурьтай сурмаар байна уу? Сурах бичиг - 1

Б.Очирбаяр

 

 

2

Солонгос хэлний шинэ үгийн өврийн дэвтэр [ Анхан шат 1-1 ]

Б.Очирбаяр

 

 

3

Сургамжит өгүүллэгээр дамжуулан солонгос хэл сурцгаая

Б.Очирбаяр

 

 

4

БНСУ-руу гэрээгээр явахаар бэлтгэж буй суралцагч нарт зориулан тусгайлан бэлтгэсэн сурах бичиг

Б.Очирбаяр

 

 

5

Өдрийн тэмдэглэлээр дамжуулан солонгос хэл сурцгаая

Б.Очирбаяр

 

 

 

Солонгос хэлний шинэ үгийн өврийн дэвтэр [ KLPT, 1-2 ]

Б.Очирбаяр

 

 

Үнэлгээ

А. Оюутны эзэмшсэн мэдлэг чадвар, дадлыг үнэлэх шалгуур

1

Ерөнхий шалгуур

100 оноо

 

 

2

Бүлэг сэдвийн үнэлгээ

48

 

 

3

Даалгавар

22

 

 

 

Мэдлэг чадварын түвшин тогтоолтын үнэлгээ

30

 

 

Б. Оюутны мэдлэг чадвар, дадлыг үнэлэх үнэлгээний  тоон үзүүлэлт Нийт үнэлгээ-100 оноо

1

Ирц

48 оноо

2

Идэвхи

10 оноо

3

Даалгавар

12 оноо

4

Дундын болон сүүлийн шалгалт

30 оноо