Бүх мэдээ Олон нийтийн үйл ажиллагаа

"БНСУ-ын их, дээд сургуульд 30–100%-ийн тэтгэлэгтэй суралцах боломж" нээлттэй лекц амжилттай зохион байгуулагдлаа

"БНСУ-ын их, дээд сургуульд 30–100%-ийн тэтгэлэгтэй суралцах боломж" нээлттэй лекц амжилттай зохион байгуулагдлаа

2026 оны 7 дугаар сарын 29-ний өдөр "Нарийн гарц" олон хэл, хэл шинжлэлийн хүрээлэнгээс зохион байгуулсан "БНСУ-ын их, дээд сургуульд 30–100%-ийн тэтгэлэгтэй суралцах боломж" сэдэвт нээлттэй лекц Somang Plaza-ийн 202 тоот танхимд амжилттай болж өндөрлөлөө.

Лекцийг "Нарийн гарц" олон хэл, хэл шинжлэлийн хүрээлэнгийн үүсгэн байгуулагчдын нэг, боловсрол судлалын доктор (Ph.D), солонгос хэл судлаач, багш Б. Очирбаяр удирдан явуулж, БНСУ-д өндөр хувьтай тэтгэлэгтэй суралцах боломж, их, дээд сургууль сонгох аргачлал, элсэлтийн бодит мэдээлэл, тэтгэлэг авахад анхаарах чухал хүчин зүйлс, мөн гадаад хэлийг богино хугацаанд үр дүнтэй эзэмших арга барилын талаар бодит туршлага, практик зөвлөгөөг оролцогчдод хүргэлээ.

Лекцийн турш оролцогчид илтгэгчтэй чөлөөтэй харилцан ярилцаж, өөрсдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт авч, 1:1 зөвлөгөө авах боломж бүрдсэн нь хамгийн өндөр үнэлэгдсэн хэсгүүдийн нэг байв.

Мөн арга хэмжээний төгсгөлд "Нарийн гарц" олон хэл, хэл шинжлэлийн хүрээлэнгийн үүсгэн байгуулагч Э. Цэнгүүн-Уянга оролцогч бүртэй уулзан, гадаадад суралцах төлөвлөгөө, мэргэжил сонголт, сургууль сонгох, тэтгэлэгт хамрагдах боломж болон элсэлтийн үйл явцтай холбоотой хувьчилсан зөвлөмж, мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллалаа. Оролцогчдын тулгамдсан олон асуултад бодит жишээ, туршлагад тулгуурласан тодорхой хариулт өгсөн нь тэдний эргэлзээг тайлж, цаашдын шийдвэр гаргалтад үнэтэй дэмжлэг болсон юм.

Лекцийн дараах сэтгэгдлүүдээс харахад оролцогчид агуулгын бодит байдал, мэдээллийн үнэ цэнэ, илтгэгчдийн мэргэжлийн ур чадвар, практикт тулгуурласан зөвлөгөө, хувьчилсан зөвлөмжийг өндрөөр үнэлж, сэтгэл ханамж маш өндөр байгаагаа илэрхийлсэн юм. Ялангуяа бодит туршлагад суурилсан мэдээлэл, шууд асуулт хариултын хэсэг нь оролцогчдод хамгийн их өгөөжтэй байсан бөгөөд цаашид ийм төрлийн лекц, уулзалтыг тогтмол зохион байгуулахыг хүсэж байгаагаа онцолсон байна.

"Нарийн гарц" олон хэл, хэл шинжлэлийн хүрээлэн нь цаашид ч гадаадад боловсрол эзэмшихийг зорьж буй залууст үнэн зөв мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө, бодит дэмжлэгийг хүргэсэн сургалт, нээлттэй лекцүүдийг тогтмол зохион байгуулах болно.

✨ Үргэлж суралцах нь амжилтын үндэс байдаг.

Хуваалцах Facebook X Холбоос хуулагдлаа

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл алга байна. Хамгийн түрүүнд сэтгэгдэлээ үлдээгээрэй.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо бусадтай хуваалцаарай.

ANSWER DICTIONARY