Наадмын амралтын хуваарийн тухай мэдэгдэл

Эрхэм суралцагчид, эцэг эх, хамтран ажиллагч та бүхэндээ Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе.
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Нарийн гарц Олон хэл, хэл шинжлэлийн хүрээлэн нь дараах хуваарийн дагуу амарна.
Амралтын хугацаа: 2026 оны 7 дугаар сарын 10–19
Хэвийн үйл ажиллагаа эхлэх өдөр: 2026 оны 7 дугаар сарын 20
Амралтын хугацаанд сургалтын төв, захиргаа болон үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагаа түр завсарлах бөгөөд 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хэвийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.
Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байж, гэр бүл, ойр дотнын хүмүүстэйгээ дэлгэр сайхан наадахыг хүсэн ерөөе.
“Нарийн гарц” олон хэл, хэл шинжлэлийн хүрээлэн



Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл үлдээх
Санал бодлоо бусадтай хуваалцаарай.