Календар руу буцах

Нээлттэй өдөрлөг - "Идэр" их сургуулийн солонгос хэлний тэнхимийн үйл ажиллагаа танилцуулах өдөрлөг

2026.08.29 · 13:00
somang plaza 202 тоот
Үнэгүй

Энэ өдөрлөг хэнд зориулагдсан бэ

Идэр их сургуулийн Солонгос хэлний тэнхим нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. Магад та суралцах эсэх шийдвэрээ гаргахад тодруулах зүйл байгаа бол бид танд энэхүү өдөрлөгөөр дамжууулан зөвлөмж өгөх болно.

  • Өөр сургуульд суралцаж байгаад завсардсан — санхүү, ажил, гэр бүлийн шалтгаанаар сургуулиа орхисон боловч үргэлжлүүлэх бодолтой хүмүүс

  • БНСУ-д суралцах хүсэлтэй — хэлний бэлтгэл, TOPIK, бичиг баримтын дараалал нь тодорхойгүй байгаа хүмүүс

  • Ажилтай, өдрөөр суралцах боломжгүй — цахим хэлбэрийн бодит ачаалал, хуваарийг мэдэхийг хүсэж буй хүмүүс

  • Одоо гадаадад амьдарч байгаа — эх орондоо эргэж ирэлгүйгээр бакалаврын зэрэг хамгаалах боломжийг судалж буй хүмүүс

Насны хязгаар байхгүй. Гэр бүлийн хүнтэйгээ ирж болно.


Хөтөлбөрийн дэлгэрэнгүй

Өдөрлөгийн турш тэнхимийн эрхлэгч болон багш нар дараах таван сэдвээр танилцуулга хийж, асуултад шууд хариулна.

1. Тэнхимийн хөтөлбөр, суралцах хэлбэрийн танилцуулга

Солонгос хэлний тэнхимийн сургалтын агуулга, жилээр задарсан хичээлийн бүтэц, төгсөх шаардлагыг танилцуулна. Өдрийн, оройн, цахим гэсэн суралцах хэлбэрүүд тус бүрийн ялгаа — хичээлийн ачаалал, багштай харилцах хэлбэр, шалгалт өгөх журам — юугаараа ялгаатайг тодорхой харьцуулна.

2. Кредит дүйцүүлэх журам — хувь хүнд тусгайлан тооцно

Өмнө нь өөр сургуульд суралцаж байсан бол:

  • Ямар хичээлүүд дүйцэх боломжтой вэ

  • Хэдэн кредит хүлээн зөвшөөрөгдөх вэ

  • Ямар курсээс үргэлжлүүлж болох вэ

  • Хэр хугацаанд төгсөх боломжтой вэ

гэдгийгдүнгийн хуулбар дээр үндэслэн тэнхимийн багш нар газар дээр нь тооцож өгөх боломжтой.

Анхаарна уу: Энэ тооцоог хийлгэхийн тулд өмнөх сургуулийн дүнгийн хуулбар (сурлагын тодорхойлолт)-аа авчирна уу. Эх хувь байх шаардлагагүй — гар утасны зураг, эсвэл цахим хувилбар ч болно. Баримтгүй бол ойролцоо тооцоо л хийх боломжтой.

3. Цахим сургалт хэрхэн явагддаг вэ

Цахим хэлбэрээр суралцах гэж буй хүмүүсийн хамгийн түгээмэл эргэлзээ бол "яаж амжих вэ" гэдэг. Үүнийг бид дэлгэц дээр бодит системээ нээж үзүүлэн тайлбарлана:

  • Хичээл бичлэгээр орох уу, шууд дамжуулалтаар орох уу

  • Долоо хоногт хэдэн цаг зарцуулах шаардлагатай вэ

  • Даалгавар, шалгалтыг хэрхэн өгөх вэ

  • Багштай холбогдох, асуулт асуух суваг

  • Ажилтай хүмүүс ямар хуваарь баримталдаг вэ — өмнөх оюутнуудын жишээ

Гадаадад байгаа хүмүүсийн цагийн бүсийн зөрүү, шалгалт өгөх журмыг тусад нь тайлбарлана.

4. TOPIK-ийн бэлтгэл ба БНСУ-д үргэлжлүүлэн суралцах зам

Солонгост суралцах зорилготой хүмүүст зориулсан хэсэг:

  • TOPIK-ийн түвшин тус бүр юуг шаарддаг, хэдэн сард ямар түвшинд хүрэх бодит хугацаа

  • Тэнхимийн хөтөлбөр TOPIK-ийн бэлтгэлтэй хэрхэн уялддаг

  • Солонгосын их сургуульд элсэх, эсвэл шилжин суралцах ерөнхий шаардлага

  • Оюутны визний бичиг баримтын дараалал, хэдийнээс бэлтгэж эхлэх ёстой вэ

  • Ямар алдаанаас болж хүсэлт татгалздаг вэ

5. Төлбөр, хугацаа, бүртгэлийн бичиг баримт

Санхүү, хугацааны тодорхой мэдээлэл:

  • Суралцах хэлбэр тус бүрийн төлбөрийн хэмжээ

  • Төлбөрийн хуваарь, хэсэгчлэн төлөх боломж

  • Тэтгэлэг, хөнгөлөлтийн нөхцөл байгаа эсэх

  • Бүртгэлд шаардагдах бичиг баримтын жагсаалт

  • Элсэлтийн эцсийн хугацаа

Асуултад нээлттэй хариулна.


Ирэхдээ авчрах зүйлс

Заавал биш ч, авчирвал зөвлөмж нь илүү бодитой тодорхой болно:

  1. Өмнөх сургуулийн дүнгийн хуулбар — кредит дүйцүүлэх тооцоо хийлгэх бол

  2. TOPIK-ийн оноо — өмнө нь өгсөн бол

  3. Иргэний үнэмлэх — газар дээр нь бүртгүүлэх бол

  4. Асуултаа бичиж бэлдсэн жагсаалт


Гадаадад байгаа бол

Өдөрлөгт биечлэн ирэх боломжгүй бол цахимаар тусгайлан зөвлөгөө өгнө. Дараах мэдээллийг бидэнд илгээнэ үү:

  • Одоо байгаа улс, хот

  • Өмнө суралцаж байсан сургууль, мэргэжил, хэдэн кр үзсэн

  • Солонгос хэлний одоогийн түвшин (TOPIK өгсөн бол дүн)

  • Холбогдох боломжтой цаг

Хуваалцах Facebook X Viber Холбоос хуулагдлаа

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл алга байна. Хамгийн түрүүнд сэтгэгдэлээ үлдээгээрэй.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо бусадтай хуваалцаарай.

ANSWER DICTIONARY