
Б.Очирбаяр (Ph.D)
Боловсрол судлалын ухааны доктор
Солонгос хэлний багш
“Нарийн гарц” олон хэл, хэл шинжлэлийн хүрээлэнгийн үүсгэн байгуулагч
Ерөнхий захирлын мэндчилгээ
“Нарийн гарц” олон хэл, хэл шинжлэлийн хүрээлэнгийн нийт хамт олны нэрийн өмнөөс та бүхэнд мэндчилгээ дэвшүүлье.
Бид “Монгол хүний өрсөлдөх чадамжийг дэлхийн хэмжээнд хүргэх” эрхэм зорилгын хүрээнд гадаад хэлний болон хувь хүний хөгжлийн сургалтын чиглэлд инновацид суурилсан үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэн ажиллаж байна.
Байгууллага маань өнөөгийн хөгжил, амжилтад хүрэхэд хувь нэмрээ оруулсан гадаад, дотоодын хамтран ажиллагч түншүүд болон эрдэмтэн судлаач нартаа гүн талархал илэрхийлье.
Цаг хугацаа, технологийн хурдацтай өөрчлөлт бүхий даяаршлын энэ үед монгол хүний сэтгэлгээний онцлогт нийцсэн, үндэсний онцлогтой, өөрийн гэсэн сургалтын хэв маяг, хандлагыг бий болгох нь нэн шаардлагатай гэж бид үзэж байна. Энэ хүрээнд бид гадаадын сургалтын шилдэг туршлагыг судалж, монгол хүний сэтгэхүйн онцлогт нийцүүлэн нутагшуулахын зэрэгцээ сургалтын арга зүй, хэрэглэгдэхүүнээ өөрсдөө хөгжүүлэн ажиллаж байна.
Манай байгууллага гадаад хэлний богино хугацааны сургалтын онцлогт тохирсон сурах бичгүүдийг цогц байдлаар боловсруулж, тэдгээрийг технологитой хослуулах замаар алсын зайн сургалтыг хөгжүүлж, сургалтын чанарыг үнэлэх, суралцагчийн ахиц дэвшлийг хянах боломжийг бүрдүүлж байна.
Цаашид бид судалгаа, инновацид чиглэсэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, монгол хүний дэлхийд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд бүх хүч, боломжоо дайчлан ажиллах болно.