Байгууллагын товч танилцуулга

     “Нарийн гарц” ХХК нь 2014 оноос эхлэн “Монгол хүний өрсөлдөх чадамжийг дэлхийн хэмжээнд хүргэх” эрхэм зорилгын хүрээнд гадаад хэлний сургалт болон хувь хүний хөгжлийн чиглэлээр туршилт, судалгааны ажлыг эхлүүлсэн.

     Улмаар 2017 онд албан ёсоор үүсгэн байгуулагдаж, мэргэжлийн судлаач багш нарын оролцоотойгоор сургалт, судалгаа, хөгжлийн үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлсээр байна.

     Бид нийт 67 нэр төрлийн ном, сурах бичиг, арга зүйд тулгуурласан, монгол сэтгэхүйд тохирсон сургалтын хөтөлбөрөөр дараах хэлний сургалтуудыг шат дараатай (анхан, дунд, гүнзгий, дээд) түвшинд зохион байгуулдаг. Үүнд:

1) Солонгос хэл
2) Англи хэл
3) Хятад хэл
4) Япон хэл
5) Хувь хүний хөгжил (илтгэх урлаг, компьютер, заах арга зүй)-ийн хичээлүүд

Мөн суралцагчдыг гадаадын их, дээд сургуульд 30-100%-ийн тэтгэлэгтэйгээр зуучлан суралцах боломжийг олгодог.

Үндсэн үйл ажиллагаа:
1) Гадаад хэл болон хувь хүний хөгжлийн сургалт (танхим болон онлайн хэлбэрээр)
2) Сургалт зуучлал
3) Сургалтын систем болон платформын хөгжүүлэлт, нийлүүлэлт, ERP систем
4) Сургалтын зөвлөх үйлчилгээ, франчайзинг хөгжүүлэлт
5) Хэвлэлийн үйлчилгээ (сурах бичиг, материал)
6) Хэл, соёлын судалгаа
7) Технологид суурилсан сургалтын хөгжүүлэлт, баримт бичгийн автомат орчуулгын систем
8) Мэргэжлийн багш бэлтгэх сургалт

Цаашдын зорилт:
Манай байгууллага цаашид:
1. Гадаад хэлийг чанартай, үр дүнтэй сурах боломжийг олгох сургалтын хэрэглэгдэхүүн систем, сурах бичгүүдийг шинээр боловсруулах, сайжруулах
2. Онлайн сургалтыг олон улсын хэмжээнд танигдахуйц түвшинд хөгжүүлэх
3. Өдий хүртэл боловсруулсан сургалтын системээ франчайз хэлбэрээр өргөжүүлж ойрын 5 жил дотор Монгол Улсын зах зээлийн 70 хувийг хамрах, салбарын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нийгэмлэг, холбоог байгуулах
4. Үндэсний онцлогт тохирсон сургалтын цогц системийг боловсруулж, салбар бүрд хэрэглэх боломжтой, ойлгомжтой загварт шилжүүлэх зэрэг томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

www.worldlanguage.mn

Технологийн эрин үеийн хөгжлийг хэл шинжлэлтэй хослуулах нэн шаардлага үүсэж байгааг судлаач эрдэмтэд төдийгүй гадаад хэл сонирхогч бүх хүмүүс мэдэрсээр байгаа билээ. Бид цахим сайтаараа дамжуулан орчуулгын цогц дасгал ажил, толь бичиг, номын онлайн худалдаа, онлайн хичээл, маягтын орчуулгын систем зэргүүдийг оруулахаар хөгжүүлэлтийн түвшинд явж байна. Тун удахгүй эдгээрийг цогцоор нь ашиглах боломж бүрдээд зогсохгүй цаашид гадаад хэлийг богино хугацаанд чанартай сурах боломж, үйлчилгээ цогц байдлыг тасралтгүй хөгжүүлсээр байх болно.

Сертификат

Манай хэл шинжлэлийн хүрээлэн нь гадаад болон дотоодын гадаад хэл, хэл шинжлэлийн мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлэн ажилладаг бөгөөд суралцагчийн хүсэл зорилгод нийцсэн сургалтуудыг санал болгон амжилттай суралцаж чадсан суралцагч нартаа хоёр улсын хооронд хүлээн зөвшөөрөгдсөн сертификатыг гардуулан өгдөг болно. Тус сертификатаар дамжуулан виз хүсэх мөн визний төрөлд өөрчлөлт оруулах, БНСУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлийн түвшин ахих, кредит тооцуулах гэх мэт олон давуу талуудыг агуулж байгааг дуулгахад таатай байна.

Answer dictionary

монгол - солонгос, солонгос - монгол үнэ төлбөргүй онлайн цахим толь бичиг

“Нарийн гарц” олон хэл, хэл шинжлэлийн хүрээлэнгээс гаргаж буй “Answer dictionary” толь бичгийг маань хэрэглэж буй та бүхэнд баярлалаа. Солонгос хэл, соёлыг сонирхон судлаж буй хүн бүрт зориулан гаргаж буй цахим толь бичиг маань үгийн сан хийгээд программ хөгжүүлэлтийн хувьд өдөр бүр шинэчлэгдэн хэл сурах их үйлсэд тань дэм болохоор манай баг хамт олон хичээнгүйлэн ажилласаар байна. Магадгүй таны хайсан үг тань манай толь бичгээс олдохгүй бол “Үг санал болгох” үйлдэлээр дамжуулан бидэн рүү илгээгээрэй. Таны илгээсэн үг бүрийг даруй орчуулан хайлтын систем руу шинэчлэн оруулах болно.

Онлайн хичээл

Бид 2011 оноос эхлэн алсын зайн сургалтыг “Боловсрол” ТВ, “Оллоо” ТВ-тэй хамтран бэлтгэн явуулж байгаа бөгөөд энэхүү хугацаанд нийт эфирийн 139 удаагийн солонгос хэлний анхан, дунд, гүнзгий түвшингийн хичээлүүдийг бэлтгэн давтамжтайгаар өдий хүртэл гаргасаар байна. Цаашид манай төв алсын зайн хичээлүүдийг илүү өндөр түвшинд хөгжүүлэн богино хугацаанд суралцагчийг зорилгодоо хүрэхэд дэмжих тал дээр хичээн ажиллах болно.