Календар руу буцах

БНСУ-ыг зорин суралцах суралцагчид болон эцэг, эхчүүдэд зориулсан чиглүүлэх сургалт

2026.08.22 · 13:00
УБ, Зүүн 4 зам, Somang plaza 202
Үнэгүй

БНСУ-ыг зорин суралцах суралцагчид болон эцэг, эхчүүдэд зориулсан чиглүүлэх сургалт

Нарийн гарц олон хэл, хэл шинжлэлийн хүрээлэнгээс 2026 оны 8 дугаар сарын 22-нд виз нь гарч, БНСУ-ыг зорин суралцах гэж буй суралцагчид болон тэдний эцэг, эхчүүдэд зориулан “БНСУ-д суралцахад бэлтгэх чиглүүлэх сургалт”-ыг зохион байгуулна.

Тус сургалтаар суралцагчдыг БНСУ-д очсоныхоо дараа сургууль, амьдралын орчиндоо хурдан дасан зохицож, шаардлагатай бичиг баримт, сургалтын болон өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой асуудлаа зөв зохицуулахад нь практик мэдээлэл, зааварчилгаа өгнө.

📌 Сургалтаар дараах мэдээлэл, зөвлөгөөг өгнө

1. Хилээр нэвтрэх заавар
БНСУ-ын хил, гаалиар нэвтрэх үеийн дараалал, анхаарах зүйлс болон шаардлагатай мэдээлэл.

2. Шаардлагатай бичиг баримтын бэлтгэл
Урилга, сургуулийн гэрчилгээ болон хил, сургуульд шаардлагатай бусад бичиг баримтыг хэвлэн бэлтгэж, суралцагч бүрд тараана.

3. Утасны SIM болон банкны карт
Утасны SIM, банкны карт аваагүй суралцагчдад холболт хийлгэх, гэрээ байгуулах болон ашиглахтай холбоотой зааварчилгаа өгнө.

4. Сургуулийн ID болон портал систем
Суралцагч бүрийн ID код, сургуулийн цахим порталд нэвтрэх, ашиглах үндсэн зааврыг өгнө.

5. Хичээл сонголт
Сургуулийн хичээл сонголтыг хэрхэн хийх, кредит болон хичээлийн хуваарьтай холбоотой анхаарах зүйлсийг тайлбарлана.

6. Сургууль, анги, тэтгэлэг болон визтэй холбоотой зөвлөгөө
Сургууль солих, анги дэвших, тэтгэлгээ хадгалах болон нэмэгдүүлэх боломж, визний ангилал өөрчлөхтэй холбоотой ерөнхий мэдээлэл, зөвлөгөө өгнө.

7. БНСУ-д очсоны дараа анхаарах зүйлс
Очсон эхний өдрүүдэд хийх шаардлагатай бүртгэл, сургуультай холбоотой үйл ажиллагаа, өдөр тутмын амьдралд анхаарах зүйлсийн талаар мэдээлэл өгнө.

8. Хамт суралцах суралцагчидтай танилцах
Нэг хугацаанд БНСУ-ыг зорин суралцах суралцагчидтайгаа танилцаж, мэдээлэл солилцох боломж бүрдүүлнэ.

9. Ажил эрхлэлт болон нэмэлт боломжууд
Оюутны ажил хийх зөвшөөрөл, ажил эрхлэхтэй холбоотой анхаарах зүйлс, боломжит ажлын мэдээлэл болон суралцагчдад зориулсан тэтгэлгийн боломжуудын талаар мэдээлэл өгнө.

10. Сайн дурын клуб, уулзалт, сургалт
БНСУ-д суралцах хугацаандаа оролцож болох сайн дурын клуб, оюутны уулзалт, сургалт болон бусад хөгжлийн боломжуудын талаар танилцуулна.

👨‍👩‍👧‍👦 Хэнд зориулсан бэ?

  • 2026 оны 8 дугаар сарын 22-нд виз нь гарсан, БНСУ-ыг зорин суралцах гэж буй суралцагчид

  • Тэдний эцэг, эх, асран хамгаалагчид

Энэхүү сургалт нь зөвхөн суралцагчдад бус эцэг, эхчүүдэд хүүхдээ БНСУ-д суралцах хугацаанд нь зөв чиглүүлэх, шаардлагатай мэдээллийг ойлгож авахад зориулсан болно.

📌 Зохион байгуулагч:
“Нарийн гарц” олон хэл, хэл шинжлэлийн хүрээлэн

📅 Огноо: 2026.08.22

БНСУ-д суралцах шинэ аяллаа зөв мэдээлэл, зөв бэлтгэлээр эхлүүлцгээе.

Хуваалцах Facebook X Viber Холбоос хуулагдлаа

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл алга байна. Хамгийн түрүүнд сэтгэгдэлээ үлдээгээрэй.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо бусадтай хуваалцаарай.

ANSWER DICTIONARY