Үнэ: 26500
  • УБ хотод 24 цагийн дотор ҮНЭГҮЙ хүргэнэ.
  • Та төлбөрөө банкны картаар болон дансаар шилжүүлж төлөх боломжтой
Худалдан авах тоо:
Нийт үнэ:
26500

Тайлбар

Солонгос хэлний дунд шатны мэдлэгтэй болохыг хүсэж буй суралцагч та бүхэнд зориулан миний бие “Солонгос хэлийг зөв суурьтай сурцгаая” сурах бичиг - 2-ын сонсох дасгал ажлын номоороо та бүхэнтэй мэндчилж байгаадаа баяртай байна. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 2-р түвшинд орж ирэх “Үгсийн сан ( 어휘 및 문법 ), бичих ( 쓰기 )”- ийн нийт 40 гаруй тестийн материалууд дээр дүн шинжилгээ хийн 21 дасгал ажилд ангилан төрөлжүүлэн өгсөн бөгөөд уг дасгал ажлыг “Солонгос хэлийг зөв суурьтай сурмаар байна уу?” сурах бичиг -2 номтой хослуулан хичээлийн стандарт төлөвлөгөөний дагуу нэгд нэгэнгүй ажиллан бүлэг тус бүрийн шинэ үгсийг хам хүрээгээр цээжлэх нь үр дүнгээ зайлшгүй өгөөд зогсохгүй ТОПИК-ийн 2 болон 3-р түвшинд тэнцэх боломж өндөрсөж байгаа юм. Уг дасгал ажлын номонд нийтдээ 636 асуулт хийгээд 832 шинэ үгийг эмхэтгэн цэгцэлсэн нь суралцагч солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 2 болон 3-р түвшингийн дүрэм, үгсийн сангийн тал дээр хангалттай ойлголттой болоод зогсохгүй түвшин ахин шалгалт өгөхөд үндсэн ухагдахууныг ойлгох суурь үндэс зөв тавигдах юм. “Солонгос хэлийг зөв суурьтай сурмаар байна уу?” сурах бичиг-2-ын үгсийн сан, дүрмийн дасгал ажлын ном маань ТОПИК-ийн 2 болон 3-р түвшинд тэнцэхэд тань дэм болно гэж найдаж байна. Цааш цаашдаа энэхүү дасгал ажлын номоо сайжруулан бие даасан сурах бичиг болон гарахад олон талын судалгаа хийн засан сайжруулах болно хэмээн та бүхний өмнө амлаж байна. Уг бүтээл дээр маань хамтран ажилласан хүн бүрт талархал илэрхийлж байна. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.