- УБ хотод 24 цагийн дотор ҮНЭГҮЙ хүргэнэ.
- Та төлбөрөө банкны картаар болон дансаар шилжүүлж төлөх боломжтой
Худалдан авах тоо: |
|
|||
Нийт үнэ: |
28500₮
|
Тайлбар
Солонгос хэлний дунд шатны мэдлэгтэй болохыг хүсэж буй суралцагч та бүхэнд зориулан миний бие “Солонгос хэлийг зөв суурьтай сурцгаая” сурах бичиг - 2-ын сонсох дасгал ажлын номоороо та бүхэнтэй мэндчилж байгаадаа баяртай байна. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 2-р түвшингийн нийт 40 гаруй тестийн материалуудын сонсох дасгалуудыг бүлэглэн 15 бүлэгт хуваан оруулсан бөгөөд уг дасгал ажлыг хичээлийн стандарт төлөвлөгөөний дагуу нэгд нэгэнгүй ажиллан бүлэг тус бүрийн шинэ үгсийг хам хүрээгээр цээжлэх нь үр дүнгээ зайлшгүй өгөөд зогсохгүй ТОПИК-ийн шалгалтанд тэнцэх боломж өндөрсөж байгаа юм. Уг сурах бичиг нь үндсэн 11 төрлийн дасгал ажлаас бүрдэж байгаа бөгөөд бүлэг ахих тусам дасгал ажил хүндрэх бөгөөд шат дараатайгаар 15 бүлэгт тэнцүүлэн хувааж, сонсох дасгал бүрийн текст материалыг хавсаргаж өгсөн нь суралцагчийн ая талыг бодолцон үзсэн болно. “Солонгос хэлийг зөв суурьтай сурмаар байна уу?” сурах бичиг-2-ын сонсох дасгалын ном маань ТОПИК-ийн 2 болон 3-р түвшинд тэнцэхэд тань дэм болно гэж найдаж байна. Цааш цаашдаа үг дасгал ажлын номоо сайжруулан бие даасан сурах бичиг болон гарахад олон талын судалгаа хийн засан сайжруулах болно хэмээн та бүхний өмнө амлаж байна. Уг бүтээл дээр маань хамтран ажилласан хүн бүрт талархал илэрхийлж байна. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.