Үнэ: 28500
  • УБ хотод 24 цагийн дотор ҮНЭГҮЙ хүргэнэ.
  • Та төлбөрөө банкны картаар болон дансаар шилжүүлж төлөх боломжтой
Худалдан авах тоо:
Нийт үнэ:
28500

Тайлбар

21-р зуунд өөрийн улс төдийгүй дэлхий нийтийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй үндэстэн бол яалт ч үгүй Бүгд Найрамдах Солонгос улс юм. Дэлхийн хэмжээнд солонгос хэлээр яригчдын тоо 75 сая орчим байдаг гэх судалгаа бий бөгөөд Монгол, Солонгос хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед солонгос хэлийг сурах сонирхолтой, БНСУ-ын их дээд сургуульд бакалавр, магистр, докторын сургалтанд хамрагдан шинэ техник технологи суралцах монгол оюутан судлаачдын тоо жил ирэх тусам мэдэгдэхүйц хэмжээгээр өсөж байна. Иймээс миний бие монгол хүний сэтгэлгээнд нийцүүлэн “ТОПИК-ийн дунд шатанд тэнцмээр байна уу?” (4-2) цуврал бүтээлүүдийн нэг болох 쓰기 буюу бичих сэдэвт сурах бичгийг боловсруулан та бүхний өмнө дэлгэн барьж байна. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт нь монгол улсад жилд хоёр удаа явагддаг ба дунд шат буюу 4-р түвшинд тэнцэж чадах юм бол БНСУ-ын их дээд сургуулийн хэлний бэлтгэлд суулгүйгээр үндсэн ангид дэвшин суралцах, тэтгэлэгт хамрагдах зэрэг олон давуу талыг олгодог. Гэвч суралцагчид шалгалтанд бэлтгэх арга барилыг зөв олж чадаагүйгээс болж шалгалтанд унах болон хүссэн оноогоо авч чадахгүй байх тохиолдол цөөнгүй байдаг. Уг асуудал нь суралцагчдын дүрмийн болон үгийн сангийн мэдлэг дутуугаас бус шалгалтанд бэлтгэх арга эвээ олохгүй байгаатай холбон үзэж байгаа тул, миний бие өдийг хүртэл авагдсан ТОПИК-ийн шалгалтын материалуудад дүн шинжилгээ хийж, монгол хүний сэтгэлгээнд нийцүүлэн эдгээр цуврал бүтээлүүдийг гаргаж байна. Энэхүү сурах бичигт ТОПИК-ийн дөрөвдүгээр түвшний 16 зохион бичлэгийн загвар болон орчуулга, бие даалт, 64 зүйр үгийн тайлбар болон дүйцэл, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд орохын өмнө заавал мэдэх шаардлагатай цогц ойлголт бүхий анхааруулга, санамж болон зааврууд, ТОПИК-ийн 4-р түвшинд орж ирэх 4400 орчим шинэ үгсийн хураангуй толь бичиг, бүлэг тус бүрт заавал цээжлэх шинэ үгс, 13 төрлийн төрөлжүүлж эмхэтгэсэн тестийн материал, ахисан түвшинд заавал мэдэх шаардлагатай 48 дүрэм зэргүүдийг монгол хүний сэтгэлгээнд нийцүүлэн эмхэтгэн найруулав.