Үнэ: 22500
  • УБ хотод 24 цагийн дотор ҮНЭГҮЙ хүргэнэ.
  • Та төлбөрөө банкны картаар болон дансаар шилжүүлж төлөх боломжтой
Худалдан авах тоо:
Нийт үнэ:
22500

Тайлбар

21-р зуунд өөрийн улс төдийгүй дэлхий нийтийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй үндэстэн бол яалт ч үгүй Бүгд Найрамдах Солонгос улс юм. Дэлхийн хэмжээнд солонгос хэлээр яригчдын тоо 75 сая орчим байдаг гэх судалгаа бий бөгөөд Монгол, Солонгос хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед солонгос хэлийг сурах хүсэлтэй, БНСУ-ын их дээд сургуульд бакалавр, магистр, докторын сургалтанд хамрагдан, шинэ техник технологи суралцах монгол оюутан, судлаачдын тоо жил ирэх тусам мэдэгдэхүйц хэмжээгээр өсөж байна. Иймээс миний бие монгол хүний сэтгэлгээнд нийцүүлэн “ТОПИК-ийн дунд шатанд тэнцмээр байна уу?” (4-3) цуврал бүтээлүүдийн нэг болох сонсох сэдэвт сурах бичгийг боловсруулан та бүхний өмнө дэлгэн барьж байна. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт нь монголд хоёр удаа явагддаг ба дунд шат буюу 4-р түвшинд тэнцэж чадах юм бол БНСУ-ын их дээд сургуулийн хэлний бэлтгэлд суулгүйгээр үндсэн ангид дэвшин суралцах, мөн тэтгэлэгт хамрагдах зэрэг олон давуу талуудыг олгодог. Гэвч суралцагчид шалгалтанд бэлтгэх арга барилыг зөв олж чадаагүйгээс болж шалгалтанд унах болон хүссэн оноогоо авч чадахгүй байх тохиолдол цөөнгүй байдаг. Уг асуудал нь суралцагчдын дүрмийн болон үгийн сангийн мэдлэг дутуугаас бус ТОПИК-ийн шалгалтын материалуудад дүн шинжилгээг зөв хийж, монгол хүний сэтгэлгээнд нийцүүлэн боловсруулсан сурах бичиг түгээмэл байдаггүйтэй миний бие холбон үзэж байгаа тул эдгээр цуврал бүтээлүүдийг гаргаж байна. Уг сурах бичигт ТОПИК-ийн дөрөвдүгээр түвшний 30 гаруй шалгалтын материалуудыг эмхэтгэн 15 бүлэгт сэдэвчлэн багцалж, 45 дүрмийг ойлгоход хялбар оруулж, заавал цээжлэх шаардлагатай 3882 үгийг эмхлэж, тестийн материал тус бүрийг аудио болон тесктийн хамт оруулж өгсөн болно.