- УБ хотод 24 цагийн дотор ҮНЭГҮЙ хүргэнэ.
- Та төлбөрөө банкны картаар болон дансаар шилжүүлж төлөх боломжтой
Худалдан авах тоо: |
|
|||
Нийт үнэ: |
19500₮
|
Тайлбар
Дэлхий дээр ойролцоогоор 5000 хэл байдгаас хамгийн өргөн хэрэглэгдэж буй хэлний жагсаалтанд Солонгос хэл 13-т (2009 оны судалгаагаар) бичигджээ. Солонгос хэл нь Алтайн язгуурын хэл тул Монгол хэлтэй ижил төсөөтэй талууд олон байдаг. 1990 оноос хойш Солонгос – Монголын харилцаа өдөр ирэх тусам цэцэглэн хөгжиж байгаа билээ. Үүнийг дагаад Солонгос хэл сонирхогчдын тоо ч хурдацтайгаар өссөөр байна. Тиймээс Солонгос хэлийг сурахыг хүссэн хэн бүхэн багахан хичээх л юм бол сурахад тийм ч хэцүү биш гэдгийг танд зөвлөе! Хэл сурах олон аргууд дундаас дуугаар дамжуулан сурах арга нь илүү үр өгөөжтэй байдаг. Учир нь уянгалаг дуу хөгжим сонсох нь хүний сэтгэл санааг тайвшруулж, бие сэтгэлийг амраадаг билээ. Тэгвэл бид яагаад өөрсдийн хамгийн дуртай зүйлээрээ дамжуулаад Солонгос хэлийг сурч болохгүй гэж ... Уг сурах бичиг маань CD-тэй ба дуу бүрт тохирсон дасгал ажлуудтай учраас Солонгос хэл болон соёлыг сонирхон суралцагч та бүхний хэлний чадварыг дээшлүүлэхэд чамлахааргүй тус нэмэр болно гэж найдаж байна. Уг номын маань хувьд өнгөрсөн хугацаанд бидний хувьд багагүй дурсамж үлдээж чадсан олон ангит киноны дуунууд, мөн Солонгос хэл сурахад ихээхэн тус дөхөм болж чадахуйц энгийн үг хэллэгтэй уянгалаг 10 дууг сонгон нотны хамт оруулсанаараа онцлогтой ба дуу бүрийг Монгол хэл дээр чадлын хэрээр найруулан орчуулсан болно. Солонгос хэлийг сонирхон суралцагч та бүхэнд зориулан Солонгос хэлэнд өдөр тутам ашиглагддаг, мөн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK)-д өргөн хэрэглэгддэг 1100 үгийг эмхлэн хавсаргасны зэрэгцээ амьдралд өргөн хэрэглэдэг 10 дүрмийг ойлгоход хялбараар тайлбарлан оруулав. Уг бүтээл маань цааш цаашдаа шинэчлэгдэн цуврал болон гарахыг та бүхэнд дуулгахдаа таатай байна.