- УБ хотод 24 цагийн дотор ҮНЭГҮЙ хүргэнэ.
- Та төлбөрөө банкны картаар болон дансаар шилжүүлж төлөх боломжтой
Худалдан авах тоо: |
|
|||
Нийт үнэ: |
16500₮
|
Тайлбар
Миний бие хоёр дахь бүтээлээрээ солонгос хэл, соёлыг сонирхон суралцагч та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа баяртай байна. Гадаад хэл сурах олон аргууд дундаас өдрийн тэмдэглэлээр дамжуулан сурах бас нэгэн үр бүтээлтэй аргыг та бүхэнд санал болгож байна. Өдөр тутамд тохиолдож буй зүйлсээ бичиж тэмдэглэх нь гадаад хэл сурахад бичгийн болоод ярианы анхан шатны үр дүнтэй дасгалуудын нэг болж чаддаг. Уг сурах бичигтээ Хулан охины 20 өдрийн тэмдэглэлийг хадмал орчуулгатай оруулж, амьдралд өргөн хэрэглэгддэг 13 дүрмийг хялбараар тайлбарлан 100 мэргэн үгсийг хадмал орчуулгатай нь оруулав. Аль нэг улсын хэлийг суралцагч нь тухайн хэлний өргөн хэрэглээний 3000 орчим үгийг цээжилсэнээр өдөр тутмын харилцааг чөлөөтэй ойлгон өөрийгөө илэрхийлэх боломжтой болдог. Тйимээс хэрэглээнд 100% ашиглагдаад зогсохгүй солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK)-д өргөн хэрэглэгддэг Монгол - Солонгос 3000 орчим үгийг хураангуйлан толь бичиг болгож хавсралтаар оруулсан нь солонгос хэл, соёлыг сонирхон суралцагч та бүхний хэлний чадварыг дээшлүүлэхэд чамлахааргүй тус нэмэр болно гэж найдаж байна.