Үнэ: 32500
  • УБ хотод 24 цагийн дотор ҮНЭГҮЙ хүргэнэ.
  • Та төлбөрөө банкны картаар болон дансаар шилжүүлж төлөх боломжтой
Худалдан авах тоо:
Нийт үнэ:
32500

Тайлбар

Миний бие “Солонгос хэлийг зөв суурьтай сурцгаая” сурах бичгийн 2-р бүтээлээрээ та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа баяртай байна. “Солонгос хэлийг зөв суурьтай сурцгаая” сурах бичиг - 1 дээр дүрэм, шинэ үг, шинэ үгийн хам хүрээ гэсэн үндсэн агуулгатай байсан бол энэ удаагийн бүтээлийн онцлог нь өдөр тутам байнга хэрэглэгдэх харилцан яриаг илүүд үзсэн болно. Энэхүү сурах бичиг маань солонгос хэл, соёлын нөр их судалгаан дээр үндэслэгдсэн бөгөөд 15 бүлэг сэдвийн хүрээнд солонгос хэлний дунд шатанд заавал мэдвэл зохих 30 гаруй дүрэм тэдгээрийг хялбар хийгээд ойлгомжтой тайлбарласан видео хичээлүүд, хэрэглээнд 100% ашиглагдах 1011 шинэ үгсийн хураангуй толь бичиг, солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK)-ын 2-3-р түвшнгийн төрөлжүүлсэн эмхэтгэсэн тестүүд хийгээд зохион бичлэгүүд, урам өгөх мэргэн үгс, сонирхолтой аппликэйшн тоглоом болон программууд (тайлбар дүрс бичлэг бүхий), хөгжилтэй дасгал ажил, сонсох CD, үгсийн салаа утга, хийгээд бусад эх материалуудыг эмхэтгэн ойлгоход хялбар байдлаар монгол хүний гадаад хэл сурах сэтгэлгээнд нийцүүлэн найруулсан болно. Уг сурах бичиг маань солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 2 ба 3-р түвшинд нийцүүлэн хийсэн бөгөөд дагалдах дасгал ажлын 3 номыг мөн адил эмхэтгэсэн болно. Энэхүү бүтээлээр минь дамжуулан суралцагч та бүхэн харилцан яриаг чөлөөтэй ойлгох, өөрийн үзэл бодлыг илэрхийлэх, 140 орчим үгтэй зохион бичлэг бичих, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 2-3-р түвшинд тэнцэх бүрэн чадвартай болоод зогсохгүй цаашид гүнзгий түвшинд үргэлжлүүлэн сурах зөв суурийг батжуулан олж авах юм. Гадаад хэл гэдэг бол бие даан сурах гэхээс илүү тухайн хэлний түвшинд харъяалагдах төрөл ангиллын дасгал ажлуудыг зэрэгцүүлэн нь ажиллах, харилцан яриан дээр тулгуурлах, хам хүрээнд эхүүдийг цээжлэх зэрэг нь эмх цэгцтэй, системтэй мэдлэгийг өгөх боломжтой юм. Уг бүтээл дээр маань хамтран ажилласан судалгааны хүрээлэнд маань хамтран ажиллаж байгаа судлаач багш нартаа гүн талархал илэрхийлж байна. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.