Үнэ: 35500
  • УБ хотод 24 цагийн дотор ҮНЭГҮЙ хүргэнэ.
  • Та төлбөрөө банкны картаар болон дансаар шилжүүлж төлөх боломжтой
Худалдан авах тоо:
Нийт үнэ:
35500

Тайлбар

Миний бие “Солонгос хэлийг зөв суурьтай сурцгаая” сурах бичгийн 3-р бүтээлээрээ та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа баяртай байна. Цуврал болон гарч буй сурах бичгүүд маань монгол хүний сэтгэлгээнд нийцүүлэн шат бүрдээ өөр өөрийн гэсэн онцлог шинжийг агуулж байсан бөгөөд энэ удаад гүнзгий түвшинд өөрийн мэдлэгийг тэлэх сонирхолтой суралцагч нартаа зориулан уг сурах бичгийг эмхэтгэн найрууллаа. Энэхүү сурах бичгийн гол санаа нь солонгос хэлээрх эх зохиол, харилцан яриа, танин мэдэхүйн мэдээ мэдээлэл зэргийг сонсон дүн шинжилгээ хийж, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж чадахуйц болгоход анхааран сурах бичгээ боловсруулсан болно. Сурах бичгийн бүтэц нь 15 бүлэг сэдвийн хүрээнд солонгос хэлний гүнзгий шатанд заавал мэдвэл зохих хялбар хийгээд ойлгомжтой тайлбарласан 15 дүрэм, хэрэглээнд 100% ашиглагдах 562 шинэ үгсийн хураангуй толь бичиг, солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK)-ын 4-5-р түвшний төрөлжүүлэн эмхэтгэсэн жишиг тестүүд, урам өгөх мэргэн үгс, сонирхолтой аппликэйшн тоглоом болон программууд (тайлбар дүрс бичлэг бүхий), хөгжилтэй дасгал ажил, сонсох CD, ТОПИК-т өргөн ашиглагдах шинэ үгс ба жишээ өгүүлбэр, дэлхийн уран зургийн хэлэлцүүлэг материал, дүрстэй видео бичлэг гэх мэт олон төрлийн материалуудыг эмхэтгэн гадаад хэл сонирхолтойгоор сурах тал дээр онцгойлон анхаарч үзсэн болно. Уг сурах бичиг маань солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 4 ба 5-р түвшинд нийцүүлэн хийсэн бөгөөд дагалдах дасгал ажлын 3 номыг мөн адил эмхэтгэсэн болно. Энэхүү бүтээлээр минь дамжуулан суралцагч та бүхэн харилцан яриа, эх зохиол, дүрстэй мэдээг чөлөөтэй ойлгох, өөрийн үзэл бодлыг илэрхийлэхийн зэрэгцээ асуултанд оновчтой хариу өгөх, 180 орчим үгтэй зохион бичлэг бичих, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 4-5-р түвшинд тэнцэх бүрэн чадвартай болоод зогсохгүй цаашид дээд түвшинд үргэлжлүүлэн сурах зөв суурийг батжуулан олж авах юм. Уг бүтээл дээр маань хамтран ажилласан судлаачид болон судалгааны хүрээлэнгийн судлаач багш нартаа гүн талархал илэрхийлж байна.