Үнэ: 54500
  • УБ хотод 24 цагийн дотор ҮНЭГҮЙ хүргэнэ.
  • Та төлбөрөө банкны картаар болон дансаар шилжүүлж төлөх боломжтой
Худалдан авах тоо:
Нийт үнэ:
54500

Тайлбар

Өнгөрсөн 3 жилийн турш солонгос хэлний дүрмүүдийг уйгагүй судласны үр дүнд нийт 340 багц дүрмийг монгол хүний сэтгэлгээнд нийцүүлэн эмхэтгэсэн “Солонгос хэлний дүрмийн эмхэтгэл” номоо та бүхний гар дээр хүргэж байна. Уг номонд маань солонгос хэлний дүрмийн бүтэц тогтолцооны нөхцөл холбох байдлыг ерөнхийлөн гурван хэсэгт хуваан, тус бүрийг нь дэлгэрүүлэн тайлбарлаж, үүнтэй шууд хамааруулан дүрэм бус 7 нөхцөлийг илүү тодорхой ангилж өгсөн нь солонгос хэл судлаачдад шинэлэг зүйл болж чадсаныг дурдая. Энэ нь суралцагч та бүхнийг солонгос хэлийг зөв суурьтай сурах боломжоор хангаад зогсохгүй, эх хэл лугаа утга төгөлдөр ойлгож, илэрхийлж буй санаагаа уран яруу ойлгуулахад тань тус дэм болж чадна гэдэгт зохиогч миний бие итгэлтэй байна. Гадаад хэл сурч байгаа үедээ тухайн хэлнийхээ аман болон бичгийн хэлний дүрмийг хичээнгүйлэн суралцах нь сайн боловсрол эзэмших, ажил албандаа амжилт гаргах, өөрийгөө бусдад зөв ойлгуулах, харилцан ойлголцлын үндэс болдог.