Үнэ: 34900
  • УБ хотод 24 цагийн дотор ҮНЭГҮЙ хүргэнэ.
  • Та төлбөрөө банкны картаар болон дансаар шилжүүлж төлөх боломжтой
Худалдан авах тоо:
Нийт үнэ:
34900

Тайлбар

Миний бие “БНСУ-ын их, дээд сургуулиудын дэлгэрэнгүй тайлбар” номоороо та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа баяртай байна. БНСУ болон МУ, хоёр улсын харилцаа сайжирч байгаагийн хэрээр их эрдэм сурч эх орны хөгжил цэцэглэлтэнд өөрийн хувь нэмрийг оруулах оюутнууд, эрдэмтэн судлаачдын тоо жилээс жилд өссөөр байгаа билээ. Монгол улсын хэмжээнд гадны улс орны их, дээд сургуульд элсэн орохын тулд оюутан залуус сургалт зуучлалын төвөөр дамжуулан мэдээлэл авах юм уу тус сургуулийн цахим сайтаас мэдээлэл авах нь олон давуу талыг өгөх ч сул талууд байсаар байгааг номын эмхэтгэгч миний бие бээр хялбаршуулах үүднээс уг бүтээлийг нөр их судалгаан дээр үндэслэн гаргаж байгаадаа баяртай байна. БНСУ-ын элчин сайдын яамнаас итгэмжлэгдсэн 79 сургуулиудаас, мөн монгол оюутнуудын очиж суралцахад нэн таатай гэх мэт хэд хэдэн шалгуур үндэслэлээр нийт 31 сургуулиудын нарийн мэдээллийг нэгтгэн гаргасан болно. Тодруулах аваас тухайн сургуулийн товч танилцуулга, тэнхим, хичээллэх хугацаа, элсэлт авах хугацаа, төлбөрийн тодорхой мэдээлэл, дотуур байр, ном сурах бичиг, нийт зардал, сургуулийн дансны мэдээлэл, тус сургуульд элсэн ороход бүрдүүлэх шаардлагтай бичиг баримтуудын жагсаалт, утасны дугаар, мэйл хаяг, шуудангийн хаяг, төлбөрийн буцаалтын журам гэх мэт нэн шаардлагатай баримт мэдээг нягтлан ойлгоход хялбар байдлаар оруулж өгсөн болно. Уг бүтээл дээр маань хамтран ажилласан судалгааны хүрээлэнд маань хамтран ажиллаж байгаа судлаач багш нартаа гүн талархал илэрхийлж байна. Дараа дараагийн цуврал бүтээлүүд маань үргэлжлэн гарах баярт мэдээг дуулгахдаа таатай байна. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.