- УБ хотод 24 цагийн дотор ҮНЭГҮЙ хүргэнэ.
- Та төлбөрөө банкны картаар болон дансаар шилжүүлж төлөх боломжтой
Худалдан авах тоо: |
|
|||
Нийт үнэ: |
29500₮
|
Тайлбар
Миний бие “Солонгос хэлийг зөв суурьтай сурцгаая” анхлан суралцагчдад зориулсан бүтээлийн (EPS-KLPT) БНСУ-руу гэрээгээр гарахаар төлөвлөж буй суралцагчдад зориулсан хавсралт номоороо солонгос хэл, соёлыг сонирхогч та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа баяртай байна. Монгол болон солонгос, хоёр улсын нөхөрсөг харилцаа өндөр хөгжиж байгаа нь олон талын давуу талыг авчирч байгааг бид бүгд мэдэж байгаа билээ. БНСУ нь жил бүр хөдөлмөрийн гэрээний дагуу Индонези, Монгол, Шриланк, Узбекстан зэрэг олон орнуудаас ажиллах хүч татдаг бөгөөд уг шугамаар явах тохиолдолд солонгос хэлний анхан болон дунд шатны сонсох, унших чадвартай байх шаардлагыг тавьдаг юм. Өмнө нь ТОПИК-ийн 1-2-р түвшинг стандарт болгон “Солонгос хэлийг зөв суурьтай байна уу?” сурах бичгийг гаргаж байсан ба уг сурах бичгийн хамт хавсралт болгон БНСУ-руу гэрээгээр гарахаар бэлтгэж буй суралцагчдад зориулан энэхүү сурах бичгийг EPS-KLPT-ийн батламжлан гаргасан тусгай хөтөлбөрийн дагуу боловсруулан таны өмнө өргөн барьж байна. Уг сурах бичиг нь унших ба сонсох гэсэн хоёр үндсэн хэсэгтэй ба унших дасгал нь дотроо 6 төрөл, сонсох дасгал нь дотроо 5 төрөлд тус бүр ангилагдсан болно. Энэхүү бүтээл маань БНСУ-руу гэрээгээр гарахаар бэлтгэж буй суралцагчид (EPS-KLPT)-ын шалгалтанд орж ирэх жишиг тестүүд, өргөн хэрэглээний болон уг шалгалтын онцлогт нийцсэн үгийн хураангуй, ойлгоход хялбар байдлаар дүрмүүдийг эмхэтгэн оруулж өгсөн нь суралцагч тухайн шалгалтанд тэнцэн хамгийн өндөр оноог аваад зогсохгүй цаашид үргэлжлүүлэн сурах зөв суурийг олж авах боломжтой юм.