• Зорилго: Багт нэгдсэн хүмүүс өдөр бүр өөрийнхөө ур чадварыг ахиулах боломжтой, миний зүгээс заан зөвлөж судалгааны чиг хандлага тогтоож өгнө.
(манай төвөөс боловсруулан гаргасан программаар хангагдана.)
  • Юу хийх вэ?
- өдөр бүр үгсийн сангийн судалгаа хийн цээжлэх
- анхан, дунд, гүнзгий шатны өгүүлбэрүүдийг орчуулан шалгуулах
- өгүүлбэрт хамаарах дүрмийн ялгамж хийх, дүрмийн тусгай хичээлд үнэ төлбөргүй (миний хичээлээ өөрөө заах болно) хамруулж өгнө
(миний бие өөрөө хичээлээ заана.)
- өгүүлбэрүүдээс шинэ үгсийг оновчтой салгаж авч сурах
- үгсийн салгаа утгын судалгаа хийх зэрэг юм.
(Жич: Багийн гишүүдийн тоо хязгаартай ба линк дарж бүртгүүлнэ үү. Насны хязгаар заагаагүй.)
  • Сайн дурын судалгааны баг судалгааны үр дүнг хэлэлцэх, ур чадвараа дээшлүүлэх зорилгоор хэр давтамжтай цугларах вэ?
- 7 хоногт 1 удаа уулзан чиглэл өгөх, мөн дүрэм, үгсийн сангийн хичээл орох.
  • Үргэлжлэх хугацаа: 1 жил
Байгууллагын зүгээс хамтран ажиллаж буй багийн гишүүдэд анхаарал тавин цаашид судалгааны тал дээр зааж зөвлөөд зогсохгүй ажлын байраар хангах, БНСУ-ын их, дээд сургуульд тэтгэлэгтэй элсэн суралцахад туслах, хэлний чадвараа ахиулахад туслах, цахим толь бичгээр хангах, онлайн хичээлээр хангах, сургалт судалганд хамруулах гэх мэт олон талын үр ашигтай.
  • Шалгаруулалт хэрхэн явагдах вэ?
  1. Анкетан судалгаа авна (2018 оны 7 сарын 20 - 27 хооронд)
2. Ярилцлаганд орно (2018 оны 7 сарын 28 өдөр, 10:00-д “Нарийн гарц” олон хэл, хэл шинжлэлийн хүрээлэнгийн төв байгууллага дээр, Somang plaza, 303 тоот)
3. Эхний шалгаруулалтанд тэнцсэн гишүүдэд туршилтын хугацаа тогтоон судалгаа хийлгэж тууштай байдлыг харах болно.
4. Туршилтын хугацааг давж чадсан гишүүдэд БАТЛАМЖ-ийг 1 жилээр олгоно.
Холбогдох утас: 96649939, 89949939
цахим хаяг: ochirbayar.b@worldlanguage.mn