Алсын зайн сургалт хичээлийн туршилт хийгдэв.
"Нарийн гарц" олон хэл, хэл шинжлэлийн хүрээлэнгийн алсын зайн сургалт төсөл нь 2016 оны 9-р сараас эхэлсэн боловч тухайн цаг үе бүрт туршилтанд ороход олон саад тулгарч байсан ч 2018 оны 12-р сарын 25 өдөр буюу тус оны зул сарын баяр өдрийг тохиолдуудан туршилтын хувилбар гарав.
Энэхүү төсөл хөтөлбөр нь харахад хөнгөн, хэрэгжүүлэхэд асуудалгүй мэт харагдавч үнэндээ бол сургалтын хөтөлбөр зохиох, сургалт хөтөлбөрийг алсын сургалтын загварт тохируулах, боловсруулах, сурах бичгээ боловсруулах, сурах бичгийн олноор хэвлэх, шуудан хүргэлтийн нөхцөлийг тооцох, програмчлал талаас төлбөр хүлээн авах, үндсэн программ руу мэдээ дамжуулан сургалт мэдээллийн албатай холбох, хичээлийн хөтөлбөрт нийцсэн шалгалтуудыг бүлэг хичээл бүрт нийцүүлэн боловсруулах (зураг, аудир, текст), шалгалтын материалын талбар үүсгэх, сертификатны өгөгдөл боловсруулах, хэвлэх, хавтаслах гээд тоочоод байвал дуусашгүй олон ажлуудыг бүрэн гүйцэтгэснээр нэгэн цогц системийг боловсруулан гаргаж байгаа юм.
Программ хангамж талаас Лхагвадэлгэр олон үүргийг гүйцэтгэж чадсан бөгөөд "Нарийн гарц" олон хэл, хэл шинжлэлийн хүрээлэнгийн програмист Баттулга ч мөн адил багагүй үүргийг биелүүлсэн юм.
“НАРИЙН ГАРЦ” ОЛОН ХЭЛ, ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН ҮҮСГЭН БАЙГУУЛАГДАВ.
- Судалгаа шинжилгээний албадууд үүсэн монгол хүний сэтгэлгээнд нийцсэн сурах бичгүүдийг боловсруулан гаргав.
- Үндсэн зорилт, зорилгын тодорхойлсон албадууд байгуулагдав
- Программ хөгжүүлэлтийн алба
- Сурах бичиг, судалгааны хэсэг
- Үйл ажиллагааны албан ёсны зөвшөөрөл аван хүний хөгжлийн сургалтуудыг зохион байгуулан нийт 120 суралцагч хамрагдав.
- “Оллоо” ТВ-тэй хамтран солонгос хэл, япон хэл, монгол хэл, орос хэл зэрэг алсын зайн хичээлүүдийг боловсруулан нийтийн хүртээл болгож эхлэв.
СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ БОЛОН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЭХЛЭЛ ТАВИГДАВ.
- Байгууллагыг бүтэцжүүлж үйл ажиллагааны чиглэлийн нарийн тодорхой болгов.
- Сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулан албан ёсны зөвшөөрөл авав.
- Сурах бичгүүдийн судалгааг өргөтгөн судалгаа шинжилгээний баг илүү өргөн хүрээнд ажиллаж эхлэв.
- Боловсон мэргэжилтэнгийн тоон үзүүлэлтийг нэмэв.
“НАРИЙН ГАРЦ” ОЛОН ХЭЛ, ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН ҮҮСГЭН БАЙГУУЛАГДАВ.
- Олон улсын хамтын үйл ажиллагаанд өндөр анхаарч эхлэв
- Солонгос хэлний анхан болон дунд шатанд хэрэглэгдэх нийт 10 сурах бичгүүдийг боловсруулж дуусгав.
- Үйл ажиллагаагаа өргөтгөн судлаач, багш нарын тоог нэмэн нийт 12 ажилтантай болов.
- Солонгос хэлний алсын зайн сургалтуудыг шинэчлэн бичлэг хийлгэв.
- “Answer dictionary” толь бичгийг андройд болон вэб сайт дээр боловсруулан хэрэглэгчдийн гар дээр хүргэв.
- Солонгос хэлний анхан, дунд, гүнзгий, дээд шатанд хэрэглэгдэх бүх сурах бичгүүдийг цогцоор нь боловсруулан сургалтанд амжилттай ашиглаж эхлэв.
ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ ДЭЭД ХЭМЖЭЭНД ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖИЛ
- БНСУ-ын их, дээд сургуульд 30-100%-ийн тэтгэлэгтэйгээр илгээж эхлэв.
- Солонгос хэлний бүх шатны хичээлүүдийг бүгдийг нь цахим хэлбэрт шилжүүлэв.
- “Нарийн гарц” олон хэл, хэл шинжлэлийн хүрээлэнгийн харъяа хэвлэлийн үйлдвэр байгуулагдав.
- Улаанбаатар хотын баянгол дүүрэгт нийт 8 ажилтантай салбар төвийг байгуулав.
- Эрдэнэт хотод мөн адил салбар төв байгуулав.
- Боловсруулан гаргагасан сурах бичгүүдийн тоо 32-т хүрэв.
"Идэр" их сургуулийн оюутнууд кимчи хийж сурав.
тайлбар